
Хөвсгөл аймгийн Тариалан сумын ЕБС-ийн БУЗАНэгдлийн багш нар багаараа хамтран ажиллаж ээлжит хичээлийн цогц хөтөлбөрийг боловсруулан суралцагчдад заан туршиж, сайжруулан засварласан /2-3 удаагийн туршин сайжруулсан/ хичээлүүдийн бичлэгийг САЙН ХИЧЭЭЛ багцаар та бүхэнд тасралтгүй тогтмол хүргэж байхаар ажиллах болно. Багш сурган хүмүүжүүлэгч та бүхэн бидний бэлтгэсэн цогц хөтөлбөр, хичээлд хэрэглэж буй арга зүй, суралцагчдыг хэрхэн идэвхжүүлж, багшийн үйлийг аль болохоор багасган шавь төвтэй сургалтын аргуудаас санаа авч ажиллах болвуу гэсэн үүднээс энэхүү ажлыг санаачилан эхлүүлсэн болно. Багш таны цаг, мөнгийг хэмнэж, боломжуудыг эрэлхийлэхэд бидний хийж буй ажил ихээхэн тус нэмэр болох нь дамжиггүй юм.
Харилцах утас 88384828
